Үндсэн агуулга руу

Компанийн мэдээ, ажил, яриа нэг дор.

Helix бол байгууллагын дотоод платформ: мэдээ хуваалцах, таск хуваарилах, багаараа ярилцах, сайн ажлыг урамшуулах бүгд нэг газар.

Оюунчимэг Батболд

Хүний нөөц, 2 цагийн өмнө

Энэ Баасан гарагт шинэ ажилтнуудтайгаа танилцах уулзалт болно. Бүгдийг урьж байна!

269-р сар

Шинэ ажилтнуудтай танилцах уулзалт

Баасан 17:00, 3 давхрын заал

31 хүн оролцоно
12 сэтгэгдэл

Тэмүүлэн Ирнэ ээ, танилцъя!

Батцэцэг Би бялуу авчирна.

Өдөр тутмын ажилд хэрэгтэй бүхэн

Олон апп хооронд шилжих шаардлагагүй. Хамт олны амьдрал, ажлын урсгал нэг дор.

Компанийн мэдээ

Мэдээ, зарлал, санал асуулгаа нийтэлж, реакц, сэтгэгдлээр шууд хариу аваарай. Бүлгийн хуудас, @дурдалт, файл хавсралттай.

  • Нийтлэл
  • Санал асуулга
  • Эвент
  • Файл
  • Байршил
  • Бүлэг

Таск ба төсөл

Жагсаалт, канбан, Гант диаграмаар харж, хугацаа, яаралтай байдлыг хянана.

Ажлын чат

Хувийн болон бүлгийн чат, дуудлага. Бүлэг, компани бүрт өрөө автоматаар үүснэ.

Эвент ба календарь

Эвент зарлаж, оролцогчдоо бүртгээд, нэг товшилтоор өөрийн Google Calendar-т нэмнэ.

Тусламжийн төв

IT, ERP хүсэлтээ тасалбараар илгээж, шийдвэрлэх явцыг нь хянана.

Оролцоог урамшуулна

Сэтгэгдэл, реакц, сорилын зөв хариулт бүрт XP, зоос цуглуулж, дотоод дэлгүүрээс шагнал аваарай.

  • Түвшин ба XP
  • Зоос
  • Сорил
  • Дэлгүүр

Хаана ч байсан холбоотой

Вэб

Компьютер, утасны хөтөч дээр суулгалтгүй ажиллана. Нүүр дэлгэцэндээ апп болгон нэмж болно.

Android апп

Helix-ийн Android аппыг шууд татаж суулгана.

Апп татах

Мэдэгдэл

Төхөөрөмж бүрт push мэдэгдэл ирнэ. Зөвхөн дурдсан үед, эсвэл Бүү саад бол цагаа өөрөө тохируулна.

Telegram бот

Таныг дурдах үед Telegram-аар шууд мэдэгдэнэ. /tasks командаар таскаа шалгана.

Google Tasks ба Calendar-тай холбох

Хүсвэл Helix-ийн таск, эвентүүдээ өөрийн Google бүртгэл рүү илгээж болно. Энэ нь заавал биш бөгөөд зөвхөн таны зөвшөөрлөөр ажиллана.

Helix юуг уншихгүй вэ

Helix өөрийн "Helix" жагсаалт, календарийг олохын тулд зөвхөн жагсаалт, календариудын нэрийг харна. Таны бусад үйл явдал, таск, имэйлийг уншихгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, хэнд ч зарахгүй.

Google өгөгдлийн ашиглалтын дэлгэрэнгүй
  1. 1

    Та өөрөө холбоно

    Профайлын "Төхөөрөмж" хэсгээс Google бүртгэлээ холбож, Google-ийн зөвшөөрлийн цонхонд баталгаажуулна.

  2. 2

    Helix зөвхөн өөрийн хэсэгт бичнэ

    Google Tasks-д "Helix" жагсаалт, Google Calendar-т "Helix" календарь үүсгээд, танд оноосон таск болон таны нэмсэн эвентүүдийг тэнд оруулж, шинэчилнэ.

  3. 3

    Хүссэн үедээ салгана

    Салгахад Helix хадгалсан Google токеныг устгана. Google бүртгэлийнхээ тохиргооноос ч эрхийг цуцалж болно.

Байгууллагын мэдээлэл хамгаалалттай

Helix бол нээлттэй сошиал сүлжээ биш. Зөвхөн байгууллагынхаа урьсан хүмүүс нэвтэрч, эрхийнхээ хүрээнд мэдээллийг харна.

  • Байгууллагын бүтцээр хандалт

    Хэн юу харж, юуг удирдахыг компани, бүлэг, эрхийн түвшин тодорхойлно.

  • Нууц үгийн хамгаалалт

    Нууц үгийг хэшлэж хадгалдаг. Эх бичвэрээр нь хадгалдаггүй.

  • Шифрлэгдсэн холболт

    Хөтөч, апп болон серверийн хоорондох бүх холболт HTTPS-ээр явна.

  • Файлын шалгалт

    Файл бүрийн төрөл, агуулгыг шалгаж, макро агуулж болох хуучин Office болон RAR файлыг хүлээж авдаггүй.

  • Холболтоо та удирдана

    Google, Telegram холболтыг зөвхөн та өөрөө нээж, хүссэн үедээ салгана.

  • Зар сурталчилгаагүй

    Таны мэдээллийг зарахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй.

Танай байгууллага Helix ашигладаг уу?

Байгууллагаасаа авсан бүртгэлээрээ нэвтэрнэ үү. Helix-ийг байгууллагадаа нэвтрүүлэх бол бидэнд бичээрэй.